Нийслэл Улаанбаатар хотыг байгуулсны 382 жилийн ой өнөөдөр тохиож байна

2021 оны 10 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 382 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Улаанбаатарын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударт 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. Нүүдэлч удмын их төвлөрөл Алтан тэвшийн хөндийд суурьших хүртлээ 20-иод удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөжээ.

Анх 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Цагаан нуур буюу Ширээт нуур гэх газар шашны тэргүүнээр өндөр гэгээн Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулан орд өргөөг байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг юм. Өргөө нь Монголын шарын шашин, Халх Монголын улстөрийн төв, гадаад, дотоодын худалдааны чухал зангилаа голомт байв. Энэ үеэс Өргөө нь жинхэнэ хот болон дэгжин хөгжих шинэ үедээ оржээ.

Нийслэл хотод улсын нийт хүн амын 47.5 хувь нь оршин суудаг ба ДНБ-ий 66.2 хувийг бүрдүүлдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632258
0 эможи

keyboard_arrow_up