Ирэх сарын 1-ээс гэр хорооллын айлуудын шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө
2021 оны 10 сарын 27
11-р сарын 1-нээс Нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлнө. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам юм. Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Хөнгөлөлт 11-р сарын 1-нээс ирэх оны 4-р сарын 1 хүртэлх хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632171
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс