ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 9507 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1328 дуудлага бүртгэгджээ
2021 оны 10 сарын 26
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны аравдугаар сарын 18-аас аравдугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 9507 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ -952
- Цахилгаан засвар үйлчилгээ - 919
- Ус алдсан - 1328
- Халаалт - 855
- Хэрэглээний халуун усны - 477
- Хэрэглээний хүйтэн усны -85
- Ариутгах татуурга - 622
- Мэдээлэл өгсөн – 3435
- Харъяа бус -157
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632143
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс