НБГ: 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах албажсан мэдээлэл гараагүй

2021 оны 10 сарын 21

УОК: Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

Ковидын нөхцөл байдлын улмаас 2 болон 3 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй.  Тэгвэл хүүхдүүдийн дунд бүртгэгдэх халдварын түвшин буурч байгаа  учир ирэх 11 дүгээр сарын 1-нээс дээрх настнуудыг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга н.Батбилэг "Өнөөдрийн байдлаар 153 хүүхэд, 53 багш халдвар аваад байна. Биеийн тамирын хичээл цахимаар орж байгаа ба спорт танхимуудыг нээгээгүй. Хичээл сургалтын үндсэн үйл ажиллагаанд үндэслэн үр дүнгийн урамшуулал олгож байна. 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах албажсан мэдээлэл гараагүй. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эдгээр насны хүүхдүүдийг аль болох хичээлд нь явуулахаар байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632007
0 эможи

keyboard_arrow_up