Тарваганы тулам тээвэрлэж, худалдахыг завдсан иргэдийг 12 сая төгрөгөөр торгожээ

2021 оны 10 сарын 19

Arslan.mn

Хүн мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн хяналт хийж байна. Шалган нэвтрэх товчоогоор нийт 98 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан 30 удаагийн зөрчил, хот дотор 51 ширхэг тарваганы түүхий тулам худалдаж, худалдан борлуулахыг завдсан 12 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Тарваганы түүхий туламнуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 заалтуудыг үндэслэн “Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр”

Эр тарвага – 170.000 x 2 = 340.000 төгрөг,

Эм тарвага – 200.000 x 2 = 400.000 төгрөгийн үнэлгээгээр тооцон нийт 12.600.000 төгрөгийн торгууль, 45.078.000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тооцож ажиллалаа.

Иймд иргэд та бүхэн хууль бусаар тарвага агнах, барих, түүний гаралтай түүхийг эдийг худалдах, худалдан авах, хот суурин газарт оруулах зэрэг зөрчил гаргахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураан авч улсын орлого болгох хуулийн зүйл заалттай байдаг. Иймд иргэд та бүхэн хууль бусаар тарвага агнах, барих, түүний гаралтай түүхийг эдийг худалдах, худалдан авах, хот суурин газарт оруулах зэрэг зөрчил гаргахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: НМХГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631971
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up