Л.Эрдэнэчулуун: “Собт трейд“ компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн

2021 оны 10 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нэр бүхий компанид хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. 

Тэрбээр “Зайсан хилл” дотор байрладаг “Собт трейд” компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй,  “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон.

Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид “Собт трейд” компанийн  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага  тооцно. Тоглолт үзсэн иргэд мөн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631929
0 эможи

Зочин
2021-10-20 13:08
Наад газар чинь хуулиас дээгүүр шүү дээ.тийм болохоор нямдоржоор шалгуулсан нь дээр
х
2021-10-18 12:14
хужаад бол цааз монголд хэниии байшин билэээ амарсанаааг барах уу гөлөгүүдэээ
Зочин
2021-10-18 10:02
Гэмт хэрэг үйлдсэн тул шоронд орно биздээ
keyboard_arrow_up