Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй, архи худалдахгүй

2021 оны 10 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт буюу өнөөдөр нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.

Уг А/785 тоот захирамжид:

  • Соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх
  • Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631908
0 эможи

keyboard_arrow_up