ҮЙЛ ЯВДАЛ: Нийт шүүгчийн анхдугаар чуулган болно

2021 оны 10 сарын 11

Arslan.mn

Аравдугаар сарын 11-нд болох үйл явдлын тойм:

8.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Босоо хөх Монгол” хөдөлгөөнөөс Хөрөнгө оруулалтын нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг эсэргүүцэж УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлнэ. Утас: 96660570

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд хуульч  Р.Булгамаа, "Эх үрсийн дуу хоолой" ТББ, "Нарны охид" төсөл, ТХ продакшн, "Хүүхэд эрдэнэ" сангаас Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан "Охидоо хамгаалья" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99049247, 99088383

Төрийн ордонд

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

8.30 цагт Нийт шүүгчийн анхдугаар чуулган болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд 

11.00 цагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниудын нэгдлээс тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.

11.30 цагт Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, хэлэлцэж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631677
0 эможи

keyboard_arrow_up