ОСНААУГ шилдэг дэвшилтэд, технологи менежменттэй байгууллагаар ШАЛГАРЛАА
Монгол Улсад орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна. Иргэдийн тав тухтай, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус салбарынхан 90 жилийн ойгоо салбарын ололт амжилт, алдаа оноо, асуудлаа цахимаар хэлэлцэж тэмдэглэлээ.
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хэмжээнд 204 тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад 10 мянга гаруй ажилтан ажиллагсад ажиллаж, хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээг 24 цагийн туршид тасралтгүй гүйцэтгэж байна.
90 жилийн ойгоо олон ололт, амжилтаар угтаж байгаа манай хамт олон “ШИЛДЭГ ДЭВШИЛТЭД, ТЕХНОЛОГИ МЕНЕЖМЕНТТЭЙ БАЙГУУЛЛАГА”-гаар шалгарлаа.
Шагналыг Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гардууллаа.