Хорооны иргэдийг төлөөлж ажиллаж чадахгүй байгаа Т.Найдалаа УИХ-д ажиллаж чадахгүй гэв
2021 оны 10 сарын 08
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байгаа бөгөөд энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд тус дүүргийн гуравдугаар хорооны иргэд цугларч Иргэдийн төлөөлөгч Т.Найдлааг ирж хуралдаа суух шаардлага тавьж байна.
Учир нь өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооноос сонгогдсон Иргэдийн төлөөлөгч Т.Найдлаа бүтэн нэг жилийн хугацаанд иргэд сонгогчидтойгоо ганц ч удаа ирж уулзсангүй гэв. Тэр ч бүү хэл ИТХ-даа ч суухгүйгээр алга болсонд сонгогчид нь бухимдалтай байгаа хэлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631623
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс