Богд ууланд төөрсөн 16 настай хүүхдийг нэг өдрийн дараа эсэн мэнд олжээ
Аравдугаар сарын 7-ны өдрийн 18:00 цагийн орчим зургаан хүүхэд Богд ууланд алхалт хийж явснаас нэг нь төөрчээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид долоон км замыг туулан 20:20 цагт очиж, 16 настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг “Дугуй цагаан” гэдэг газраас “Батширээт” хүртэл долоон км-т зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 8-ны өдрийн 01:51 цагт түр зогсоожээ.
Аравдугаар сарын 08-ны өдрийн 05:12 цагт тухайн хүүхэдтэй утсаар холбоо тогтоож, “3 үгт хаяг” аппликейшн ашиглан байршлыг тогтоосноор нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын сангийн аж ахуйн-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ









