Вьетнам засварын газруудаас татвар авдаг болно
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан, алба хаагчид дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг автомашины Вьетнам засварын газруудаар явлаа.
Энэ үеэр Вьетнам засварын газрууд дүүрэгт татвар төлдөггүй учир татвар төлдөг болгох, үйл ажиллагаа явуулж буй газрын дотор болон гадна талын тохижилтод анхаарч шаардлагатай тохижуулалтыг хийж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, гарч буй хог хаягдлыг яаралтай шийдэж ажиллах хэрэгтэй гэв.
Дээрх хүсэлтүүдийг хангаж, байнгын хяналт шалгалт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Бадамхандад үүрэг болголоо.
Баянзүрх дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 25 гаруй Вьетнам засвар үйл ажиллагаа явуулдаг юм гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.