ШУУРХАЙ: Бусдын данснаас 8 сая төгрөг авсан бүлэг этгээдийг илрүүлжээ

2021 оны 10 сарын 07

Arslan.mn

Бусдын данснаас 8 сая төгрөг авсан бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн А-гийн банкны данснаас энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр 8 сая төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид уг хэргийг илрүүлжээ.

Тус хэргийг 24 настай А, 26 настай Б нар бүлэглэн үйлдсэн бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн цахим шуудан, интернэт банкныхаа аюулгүй байдлыг хангаж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
2
631575
14 эможи

Ганаа
2021-10-07 13:51
Энэ хүмүүсийг олон нүдэн дээр зүс царайг нь харуулах хэрэгтэй. Ялыг нь 10-аас дээш жилээр өгвөл бусдад сургамж болох байхдаа.
keyboard_arrow_up