“Сайн дурын жолооч нар өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны эрх авна“

2021 оны 10 сарын 07

Arslan.mn

Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багт сайн дурын жолооч нарыг ажиллуулж эхэлсэн билээ. Сайн дурын жолооч нар халдварын тохиолдол өндөр, ачаалал ихтэй хороодод ажиллах юм. Энэ талаар НЭМГ-ын мэргэжилтэн Б.Батцоожоос тодрууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 1300 орчим хүсэлт ирээд байна. Эдгээрээс гуч гаруй жолоочтой гэрээ хийж ажилд нь оруулсан. Эхний ээлжид дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нэмэлт жолооч шаардлагатай эсэх талаарх мэдээллийг авч, халдварын тохиолдол хамгийн их хороодод сайн дурын жолооч нараа ажиллуулж байна.  

Сайн дурын жолооч нарыг хоёр ангилж байгаа. Нэгдүгээрт зөвхөн жолоогоо барих,  хоёрдугаарт жолоо барихаас гадна иргэдэд эмчийн үзлэг хийж, шинжилгээ авах эмнэлгийн мэргэжилтэй хүмүүсийг ажиллуулж байна.

Нэг өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс хүн амын орлогын албан татвараа хасаад жолооч нар 45 мянган төгрөг авна. Дээр нь 20 мянган төгрөгийн шатахууны эрхтэй. Хэрэв 20 мянган төгрөгөөс илүү шатахуун зарцуулах бол тухайн өрхийн эрүүл мэндийн төв хариуцах зохицуулалт хийсэн. Мөн тухайн иргэдийг халдвар хамгааллын хувцсаар хангах, өдрийн хоолыг өрхийн Эрүүл мэндийн төв хариуцна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631571
0 эможи

keyboard_arrow_up