ЗГХЭГ-ын дэд дарга тэргүүтэй төлөөлөл БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ажиллалаа

2021 оны 10 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлагын газрын дарга П.Зоригтбаатар, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлагын газрын ахлах референт П.Энхсайхан болон Нийслэлийн ИТХ-ын дарга Б.Батбаясгалан,  НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар тэргүүтэй төлөөлөл өнөөдөр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллав.

Нутгийн удирдлагын эрх зүйн орчны суурь эх сурвалж болох Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль тус тус шинэчлэгдэн батлагдсан.

Хууль эрх зүйн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн тогтоох болсонтой холбогдуулж дээрх эрх бүхий албан тушаалтнууд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, хүн амд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал болоод, хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох судалгаа, мэдээлэлтэй танилцлаа.

Arslan.mn

Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, ИТХ-ын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, талууд хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар харилцан санал солилцлоо.

Энэхүү уулзалтад Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын дарга нар, мөн Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга оролцсон юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631533
0 эможи

keyboard_arrow_up