ҮЙЛ ЯВДАЛ: “Тогтвортой хөгжлийн зорилго-Дээд түвшний чуулга уулзалт“ болно
Аравдугаар сарын 4-нд болох үйл явдлын тойм:
11.00 цагт МҮЭХ-нд Монголын Эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Таван толгой түлш компанид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас: 99907026
11.00 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Цусаа бэлэглэх өдөр” болно.
13.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Тэнгэрлэг Монгол” ТТБ-аас байгаль орчинд учраад буй хохиролын талаар баримттай мэдээлнэ.
Төрийн ордонд
УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
10.00 цагт Ёслол, хүндэтгэлийн “А” танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шинэ зарлигийг танилцуулна.
9.00 цагт "Тогтвортой хөгжлийн зорилго-Дээд түвшний чуулга уулзалт" болно.









