БАРИМТ: Төсвийн мөнгөнд ёроолгүй мэт хандаж, 1,5 тэрбумыг залгисан ЧИНГЭЛТЭЙ дүүргийн УДИРДЛАГУУД

2021 оны 10 сарын 01

Arslan.mn

Цар тахлын улмаас эдийн засаг нь хямарсан дэлхийн улс орнууд хэмнэлтийн бодлого баримталж, татвар төлөгчдийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулахаас зайлс хийж бүсээ чангалж буй. Гэтэл Монголд нөхцөл байдал тэс өөр дүр зурагтай явж ирлээ. Эдийн засаг, иргэдийн амьжиргаатайгаа хамт туйлдаж байхад эрх баригчид усан оргилуур, хөшөө дурсгалд тэрбум, тэрбумаар нь хөрөнгө хаясан.

Тэгвэл төсвийн мөнгөнд ёроолгүй мэт хандсан энэ мэт үйлдэл төрийн олон байгууллагад ёс юм шиг давтагдаж байсан нь аудитын шалгалтаар эхнээсээ ил болоод эхэллээ. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан алдаа, зөрчлүүд саяар бус тэрбумаар хэмжигдэх боллоо.  

Аудитын байгууллагаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд шалгалт хийхэд 1 тэрбум 532 сая 580 мянган төгрөгийн зөрчил илэрчээ. Тухайлбал ямар нэгэн тодорхой шалгуур үзүүлэлтгүйгээр нийт 341 сая төгрөгийг нэг удаагийн тусламж байдлаар алба хаагчдад олгосон. Багш нарын баярын арга хэмжээ зохион байгуулахад 52 сая төгрөг, Чингэлтэй дүүргийн үе үеийн Засаг дарга нар болон 2016-2020 онд дүүргийн ИТХ-н төлөөлөгчөөр ажилласан төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 12 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна “Засаг даргадаа захидал бичээрэй”  арга хэмжээний хүрээнд 5.3 сая төгрөгөөр ил захидал хэвлүүлж төсвийн мөнгөнд үрэлгэн ханджээ. Дээрх үйлдлүүд нь Монгол Улсын Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн болохыг Аудитын байгууллагаас тогтоосон байгаа юм.

-Аудитын шалгалтаар илэрсэн зарим алдаа, зөрчил-

  • 2020 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь хуульд зааснаас илүү орлогч, зөвлөх ажиллуулж 33 сая 531 мянган төгрөгийн цалин хөлс олгосон.
  • Дүүргийн үйл ажиллагааг сурталчлахаар  хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нийт 71 сая 962 мянган төгрөгийн гэрээ байгуулж төсвийг үрэлгэн зарцуулсан.
  • ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 230 сая төгрөг, ЗДТГ-ын ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход 111 сая 660 мянган төгрөг, нийт 341 сая 660 мянган төгрөгийг тодорхой шалгуур үзүүлэлтгүй, хавтгайруулан олгосон.
  • Багш нарын баярын арга хэмжээ зохион байгуулахад 52 сая төгрөг зарцуулсан.
  • Чингэлтэй дүүргийн үе үеийн Засаг дарга нар, 2016-2020 онд дүүргийн ИТХ-н төлөөлөгчөөр ажилласан төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 12 сая 586 мянган төгрөг, “Засаг даргадаа захидал бичээрэй” арга хэмжээний хүрээнд ил захидал хэвлүүлэхэд 5 сая 300 мянган төгрөг, нийт 17 сая 886 мянган төгрөгийг үр дүнгүй зарцуулсан.
  • Тайлант хугацаанд хийгдсэн 393 сая төгрөгийн зарим худалдан авалт болон ажил үйлчилгээ төлбөрийн И баримтгүй. (бэлтгэн нийлүүлэгч байгууллага И баримтыг цахим системд дутуу бүртгүүлсэн) гэх мэт 31 алдаа зөрчил гаргасан байна.

Төсвийн сахилга бат гэдэг зүйл шат шатандаа алдагдаж, татвар төлөгчдийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулдаг явдал төрийн албанд амь бөхтэй оршсоор байгаа нь аудитын шалгалтаар нотлогдсон тохиолдол цөөн биш ээ. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын мөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг анхан болон дунд шатны дарга нарт хариуцлага тооцож, үрэлгэн зарцуулсан мөнгийг өөрсдөөр нь төлүүлдэг больё.

Г.Жүгдэр 

Эх сурвалж: Тойм.мн

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
631345
3 эможи

Зочин
2021-10-01 18:30
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Зангараа
2021-09-29 14:09
Илрүүлээд мэдээлээд орхих биш буруутнуудад хариуцлага тооцож буцаан төлүүлээд аждаас нь халах ёстой.
ЭМЭЭ
2021-09-29 13:51
ЭНЭ НЭГ Л ЖИШЭЭ . ЖАГСАЖ ХУЙВӨЛДАЖ БАЙЖ ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН НӨХӨД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР СОНГУУЛЬДАЖ , ШОУДАЖ ТАНСАГЛАЖ БАЙГААГ МЭДЭЦГЭЭЖ Л БӨЙГАА ДАА
keyboard_arrow_up