Сургуулийн сурагчдад 37 чиглэлд автобус үйлчилж байна

2021 оны 9 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд 37 автобус үйлчилж байна.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг 3 дахь хичээлийн жилдээ хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас сургуулийн автобусны чиглэл, маршрутыг боловсруулан баталсан. Үүний дагуу өглөө 6.30-7.00, өдөр 11.50-12.50, орой 16:00-18:30 цагт үйлчлэх юм.

Сургуулийн автобусны үйлчилгээнд хяналт тавих зорилгоор сургуулийн захиргааны зүгээс “Хүүхэд зохицуулагч”-ийг томилж, гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ариутгал, халдваргүйтгэлийг тогтоосон хугацаанд хийж, цар тахлын үед нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөх түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630924
0 эможи

keyboard_arrow_up