ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 9573 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1415 дуудлага бүртгэгджээ
2021 оны 9 сарын 06
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны наймдугаар сарын 30-аас есдүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 9573 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 1295
- Цахилгаан засвар үйлчилгээ - 1498
- Ус алдсан - 1415
- Халаалт - 0
- Хэрэглээний халуун усны - 422
- Хэрэглээний хүйтэн усны -117
- Ариутгах татуурга - 606
- Мэдээлэл өгсөн – 4054
- Харъяа бус -166
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630608
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс