Гадаад явах иргэд ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторид PCR шинжилгээ өгнө
							 2021 оны 8 сарын 04						
						
					
Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаа ажээ. Тус төвөөс гадаадад зорчих иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.
- Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд Халдварт өвчин судлалын төвийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө.
 - Өгөгдсөн маягтанд гадаад паспортны мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичнэ.
 - Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгох бөгөөд шинжилгээний хариугаа авахдаа бичигдсэн өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарна уу.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								629463
								
								
							0 эможи
						Зочин 
2021-08-04 17:19
Төлбөртэй  юм уу  тодорхой бичээч 
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
