БАЙРШИЛ: Өнөөдөр дархлаажуулалтын 19 цэг ажиллана
							 2021 оны 8 сарын 02						
						
					
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэг ажиллана. Эдгээр цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 774, II тунд 448 буюу нийт 1,222 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,079,162 иргэн I тунд, 986,198 иргэн II тунд хамрагдаад байгаа юм.
Мөн нийт 2,004 жирэмсэн эх, 12-15 насны 30,318, 16-17 насны 16,043 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.







										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								629352
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
