ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 8067 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1325 дуудлага бүртгэгджээ
							 2021 оны 7 сарын 27						
						
					Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны долдугаар сарын сарын 19-ээс долдугаар сарын 25-ны өдрүүдэд нийт 8067 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 1052
 - Цахилгаан засвар үйлчилгээ - 1172
 - Ус алдсан - 1325
 - Халаалт - 0
 - Хэрэглээний халуун усны - 252
 - Хэрэглээний хүйтэн усны - 141
 - Ариутгах татуурга - 507
 - Мэдээлэл өгсөн – 3380
 - Харъяа бус -132
 
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.

										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								629173
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс































