Баруун 4 замын уулзварыг өнөөдрөөс хааж, зам засна
							 2021 оны 7 сарын 23						
						
					
Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-ны өдрийн 22:00 цагаас долоодугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл Баруун 4 замын уулзварын засварын ажлын хүрээнд авто замын асфальтбетон хучилт хийгдэнэ.
Зам засварын ажил хийх болсонтой холбогдуулан Баруун 4 замын уулзварын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Түүнчлэн нийтийн тээврийн 3 чиглэл түр зогсож, 20 чиглэлд маршрутын өөрчлөлт орж байна. Өөрчлөлт орж буй чиглэлүүдийн эргэлтийн урт сунгагдаж байгаа тул зорчигч та бүхэн цагаа төлөвлөлж үйлчлүүлээрэй.
Түр зогсох 3 чиглэл:
- Т:2 "5 шар - Ботаник"
 - Т:4"Ботаник - Вокзал"
 - Т:5 "3. 4 хороолол - Офицеруудын ордон"
 
Өөрчлөлт орж буй 20 чиглэл:
- Ч:1 "5 шар - Офицеруудын ордон" /цахилгаан/
 - Ч:2 "Шархад - МУБИС - 3,4 -р хороолол"
 - Ч:3 "Зүүн салаа - Халдвартын эмнэлэг"
 - Ч:9 "Нисэх - Нарны гүүр - Тэнгис кинотеатр - Хүнсний 4 дэлгүүр"
 - Ч:17А "Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам" /их тойрог/
 - Ч:17Б "Баруун 4 зам - Нарны зам - Зүүн 4 зам - Их тойруу" /их тойрог/
 - Ч:21А "Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол"
 - Ч:21Б "Булгын 19-р гудамж - 3.4 хороолол - Вокзал"
 - Ч:22 "Шадивлан -Бөмбөгөр - Чингис Соосэ ДС-Далангийн зам"
 - Ч:27 "Вокзал - Бөмбөгөр - Өвөр согоот"
 - Ч:37 "Улаанхуаран - 4 хороолол"
 - Ч:40 "Мах импекс - Тэнгискинотеатр - Улаанхуаран"
 - Ч:43 "Баянхошуу - Ард кинотеатр - Бөмбөгөр худалдааны төв"
 - Ч:47 "Орбит - Ардкинотеатр"
 - Ч:49 "1-р хороолол - Модны 2 - МУИС - Дүнжингарав худалдааны төв"
 - Ч:57 "Улаанчулуут -Их наран - МУИС"
 - Ч:58 "3.4 хороолол - Мишээл экспо"
 - Ч:59 "ХМК-Офицеруудын ордон" /цахилгаан , их багтаамж/
 - Ч:70 ТЭЦ3-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр
 - Ч:74 "Цагаан даваа - Гандан - Вокзал"
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								629054
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс


