Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах ААН-үүдийг сонгон шалгаруулна
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний 7/29 дугаар, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим ГХДТ-2013/1/ багцын 11,5 га
2. Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Ханын материал" орчим ГХДТ-2013/2/ багцын "Б2", "В", "Г1" нийт 53,6 га
3. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “А” хэсэгчилсэн талбай нийт 45.9 га
4. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “Б” хэсэгчилсэн талбай нийт 46.1 га
5. Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “В” хэсэгчилсэн талбай нийт 40.9 га
6. Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “Г” хэсэгчилсэн талбай нийт 54.5 га
7. Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “Д” хэсэгчилсэн талбай нийт 34 га ГХДТ-2020-1
8. Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Ё” хэсэгчилсэн талбай нийт 18.7 га ГХ_БЗД-06
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ.ОСДБГазар 100200051029 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичнэ.
Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 09.00-10.00 цагийн хооронд Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлого хэрэгжилтийн хэлтэст /“Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 10:20 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,
Амарын гудамж, “Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоот,
Утас: 7011-0733 /ажлын цагаар/,
Вэб сайт: www.hia.ub.gov.mn
Эх сурвалж: Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар