ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 8906 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1339 дуудлага бүртгэгджээ
2021 оны 7 сарын 06
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны зургадугаар сарын сарын 28-ээс долдугаар сарын 04-ны өдрүүдэд нийт 8906 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 1061
- Цахилгаан засвар үйлчилгээ - 1140
- Ус алдсан - 1339
- Халаалт - 0
- Хэрэглээний халуун усны - 376
- Хэрэглээний хүйтэн усны - 101
- Ариутгах татуурга - 571
- Мэдээлэл өгсөн – 4128
- Харъяа бус -94
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
628591
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс