БЗД-ийн хуучин товчоо байсан уулзварын хөдөлгөөний чиглэлийг өнөөдрөөс өөрчилж байна

2021 оны 7 сарын 05

Arslan.mn

Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзвар дээр  даваа гариг буюу 07 сарын 05 - наас хөдөлгөөний чиглэлд  өөрчлөлт орж байна. Энэ нь: 

Хотоос эсвэл уулын замаар Налайх чиглэлрүү явж байгаа тээврийн хэрэгслүүд зөвхөн шинээр баригдсан зорчих хэсгээр явна.

Учир нь дээрх уулзвар нь түр хугацаанд гэрлэн дохионы зохицуулгатай уулзварын зохион байгуулалтаар ашиглагдаж байсан бол үндсэн зураг төслийн дагуу хоёр тусдаа зорчих хэсэг болж байгаа юм. 

Ингэснээр тухайн уулзвар дээр огтлолцол байхгүй болж осол зөрчил гарахгүй болох ба гэрлэн дохионы зохицуулга, хүлээлт байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628551
1 эможи

keyboard_arrow_up