СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-Уул дүүрэгт автомашин шатжээ
2021 оны 6 сарын 28
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Ханбогд руу өгсөх замд өнөөдөр автомашин шатсан байна. Галыг тус дүүргийн гал унтраах, аврах 014 дүгээр ангийн алба хаагчид унтраасан бөгөөд галд хүн өртөөгүй аж.
Машины урд хэсгээс утаа гарч шатсан гэх бөгөөд одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Жолооч та бүхэн автомашины бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628281
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс