БГД ИТХ: “СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ” сайн үйлсийн аяныг эхлүүллээ

2021 оны 6 сарын 24

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ. Дэлхий нийтээр тархаад байгаа Коронавируст халдвар /Ковид-19/-ын тохиолдол Монгол улсад анх бүртгэгдсэнээс хойш 2021 оны 06 сарын 24 өдрийн байдлаар халдварын нийт 100263 тохиолдол, үүнээс нийслэлд 81150 тохиолдол гарч, эдгээр иргэдийн гэр бүл тусгаарлагдан амьжиргааны төвшин буурч, өрхийн орлогын тасалдал үүсээд байна.

Иймээс Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нийт албан хаагчид “#Сэтгэлээрээ_эмчилье” аяныг санаачлан эхлүүллээ. Уг аяны зорилго нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах Ковид-19 өвчний эсрэг эмчилгээний багц худалдан авч зорилтод бүлгийн иргэдэд өгөхөд оршино.

Баянгол дүүрэг бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн олон өвчтөн хүлээн авах ор дэлгэн ажиллуулж байгаа хэдий ч халдвар авч гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдээс өрхийн амьжиргааны төвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд Коронавирусын эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүйгээс өвчний байдлыг хүндрүүлэх, улмаар амь нас эрсдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэхүү сайн үйлсийн аянд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон бусад дүүргүүд ч мөн адил нэгдэн ард иргэдээ аюулт өвчлөлөөс хамтдаа аврахыг уриалж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628158
1 эможи

keyboard_arrow_up