Өнөөдөр иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг утсаар төлбөргүй өгөх өдөр
							 2021 оны 6 сарын 23						
						
					
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг.
Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсанд холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								628099
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
