ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 8613 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1158 дуудлага бүртгэгджээ
							 2021 оны 6 сарын 21						
						
					Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны зургадугаар сарын сарын 14-ээс зургадугаар сарын 20-ны өдрүүдэд нийт 8613 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 955
 - Цахилгаан засвар үйлчилгээ - 1135
 - Ус алдсан - 1158
 - Халаалт - 0
 - Хэрэглээний халуун усны - 502
 - Хэрэглээний хүйтэн усны - 95
 - Ариутгах татуурга - 529
 - Мэдээлэл өгсөн – 4004
 - Харъяа бус -118
 
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.

										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								628047
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс































