Б.Баатархүү: Гол дагуу ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ үүсгэж буй тул хөдөлгөөний ХЯЗГААРЛАЛТ хийнэ
Гол дагуу амарч зугаалж, иргэд амны хаалтгүй бөөгнөрөл үүсгэж байгаа тул хөдөлгөөний хязгаарлалт хийж эхэлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Иргэд амны хаалтаа зүүгээд, хүн хоорондын зайгаа бариад гадуур явж болно.
Харин гол дагуу амарч байгаа иргэд архидан согтуурч, амралтын газрууд хууль бусаар ажиллаж байгаа учраас захиргааны арга хэмжээ авч байна. Амны хаалт зүүх, хүнд хоорондын зай барих, бөөний худалдаа сүлжээ супермаркетад хэрэгжихгүй, хүний бөөгнөрөл их байна. Энэ хүрээнд завьтай, морьтой, автомашинаар гээд 1,000 гаруй алба хаагч дэглэм бариулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 2,000 орчим зөрчил бүртгэгдсэн.
Хайртай дотны хүмүүсээ хамгаалахын тулд хүн бөөгнөрсөн газрууд руу явахгүй байхыг зөвлөж байна " гэв.