Б.Хонгор: Үйлчилгээний газрууд иргэдийн вакцины 2 тунд хамрагдсан эсэхийг ХЯНАХГҮЙ ҮЙЛЧИЛЖ байна

2021 оны 6 сарын 16

Arslan.mn

НМХГ-аас худалдаа үйлчилгээ явуулж буй ААН-үүдэд шалгалт хийжээ. Хяналт шалгалт, зөвлөн туслах чиглэлээр хүнс, хоол үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний худалдаа, фитнесс чийрэгжүүлэх болон сургалтын төв зэрэг нийт 70428 газарт шалгалт хийсэн байна.

Хоол үйлдвэрлэлийн салбарт хийсэн хяналт шалгалтын талаар Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор “Ресторан зоогийн газар, зочид буудал, баар зэрэг 444 ААН-д шалгалт хийхэд 134 зөрчлийг илрүүлсэн. Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, цаг хэтрүүлэн ажилласан, хязгаарласан үйл ажиллагаа явуулсан долоон ААН-ын үйл ажиллагааг зогсоож, таван байгууллагад гурван сая төгрөгийн торгууль ноогдуулсан. Шөнийн шалгалтаар УОК-ын 41-р журамд заасанчлан худалдаа үйлчилгээний байгууллагуудад  дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан ажилтныг ажиллуулах, бүрэн тунтай иргэдэд вакцины гэрчилгээг үндэслэн үйлчлэх, халдвар хамгааллын тэмдэг тэмдэглэгээг байршуулаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд гарсан. Мөн хүний бөөгнөрөл үүсгэж, хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаагүй ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоосон” гэлээ. 

Ийнхүү халдварын тохиолдол  2000-аас буурахгүй байгаа нөхцөлд иргэд өөрсдөө халдвар, хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай барьж, маскаа тогтмол зүүх шаардлагатай байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627874
1 эможи

Irgen
2021-06-17 08:03
mask zuuhgui bgaa ni alban tushaaltanguud, zuuj bgaa ni irged bgaa solij yriad bna aa. songuuliin surtalchilgaa ene bdald hurgesen shuu.
Зочин
2021-06-16 12:51
Ажилгүй новш минь өөрөө очиж асуу наадахаа. Тэнэг юм ярьсан халзан дээрээсээ усаар дүүрсэн толгойтой юмнууд дүүрчээ энэ төрд
Зочин
2021-06-16 12:40
keyboard_arrow_up