НМХГ: Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 201 этгээд, хувь хүнд 104.2 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан

2021 оны 6 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар худалдаа үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Тус газраас тавдугаар сарын 29-нөөс хойш шөнийн шалгалт хийжээ. Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэх, цагийн хуваарь, хүний тоо хэтрүүлсэн зэргийг нь шалгасан байна. 

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:  Тавдугаар сарын 29-нөөс хойш шөнийн шалгалт хийсэн бөгөөд  давхардсан тоогоор нийтдээ 70,420 газарт хяналт шалгалт хийсэн. Эндээс

  • Хүнсний худалдааны газар 5526
  • Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 8952
  • Хүнсний үйлдвэрлэл 955
  • Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв 1189
  • Эмийн сан 1800
  • Ахуйн үйлчилгээний чиглэлийн газар 5363
  • Чийрэгжүүлэх төв, фитнесс, иог 331
  • Сургалтын 388
  • Бассейн 433
  • Зочид буудал 806
  • Саун-41
  • Амралтын 34 газрыг хамруулсан.

Хяналт шалгалтын явцад халдвар хамгааллын  дэглэм, хүнсний аюулгүй байдлын хангуулах талаар 17 төрлийн мэдэгдэх зөвлөмжийг  88 салбарт үйл ажиллагаа явуулдаг 3500 мянга аж ахуйн нэгжид хүргүүлэн ажиллаж байна. Харин зөрчил гаргасан ААН, байгууллагуудад хугацаатай мэдэгдэл өгч, зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулан хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар халдвар хамгааллын  дэглэм, хүнсний аюулгүй байдлын хангуулаагүй 7500 зөрчил илрүүлж, 4323 зөрчлийг арилгаж, 98 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлж, 91 газарт хугацаатай албан шаардлага өгсөн.

Харин Бөмбөгөр, Хан талст, Баянзүрх, Дүнжингарав худалдааны төв зэрэг нийт 91 газарт улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаат үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 201 этгээд, хувь хүнд 104 сая 200 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан" гэлээ.

Мөн шалгалтаар журам зөрчсөн долоон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, таван аж ахуй нэгжид гурван сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Тодруулбал, тэдгээр байгууллага нь вакциндаа бүрэн хамрагдаагүй хүн ажиллуулсан, вакцин хийлгээгүй хүнд үйлчилсэн, хүний тоо хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627866
0 эможи

Зочин
2021-06-16 12:39
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up