Барилгын хөгжлийн төвийн ХШХА-ны дарга Я.Мөнх-Эрдэнэ “Хөдөлмөрийн хүндэт медаль“-иар ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
							 2021 оны 6 сарын 14						
						
					
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Барилгын хөгжлийн төвийн ХШХА-ны дарга Я.Мөнх-Эрдэнийг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар шагналаа.
Я.Мөнх-Эрдэнэ нь барилгын салбарт 21 жил, Барилгын хөгжлийн төвд 7 жил, төрийн албанд 12 жил ажилласан туршлагатай.
Түүний Барилгын салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг нь өндрөөр үнэлсэн Хөдөлмөрийн хүндэт медалийг Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа өнөөдөр гардууллаа. Тэрээр Я.Мөнх-Эрдэнэд хандаж цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсч, олон жил ажилласан мэдлэг, туршлагаараа хойч үедээ үлгэрлэн ажиллахыг ерөөж үг хэллээ.

										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								627806
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс





























