НХМГ: ХУД-ийн сонгуулийн санал авах 62 байранд ЭЦСИЙН ХАЛДВАРГҮЙТГЭЛ хийлээ
2021 оны 6 сарын 11
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулан явуулах 62 хэсгийн хорооны санал авах байранд тус дүүргийн сонгуулийн хорооны даргын чиглэл, үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй 4-н компаний 15 баг Голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийн ажиллахад ХУД Засаг даргын А/278 захирамжаар үүрэгжүүлсэн ажлын хэсэг, ЗДТГ-ын ТНААХэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хяналт тавин ажиллаж байна.
Тухайлбал,
- 1-7 хорооны 20 байршил сонгуулийн санал авсан байрны нийт 3800 мк талбайд халдваргүйтгэлийг Сан Хими ХХК-иар хийлгэж хяналт тавив.
- ХУД-ийн 12, 13, 14, 16-р хорооны сонгуулийн 29 -12- 1, 29-12-2, 29-13-1, 29-13-2, 29-14-1, 29- 14-2, 29-16-1, 29-16-4 8 хэсгийн 7780 мкв талбайд халдваргүйтгэл хийв. Сайн түшиг ХХК- иар халдваргүйтгэл хийлгэж хянав .
- "Технологийн инкубатор" ХХК -иар 5-н хорооны 14 санал авах байранд эцсийн халдваргүйтгэл хийлгэн хянасан байна.
Халдваргүйтгэл үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
627750
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс