ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 8964 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1264 дуудлага бүртгэгджээ
2021 оны 6 сарын 09
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 06-ны өдрүүдэд нийт 8964 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 920
- Цахилгаан засвар үйлчилгээ - 1142
- Ус алдсан - 1264
- Халаалт - 0
- Хэрэглээний халуун усны - 546
- Хэрэглээний хүйтэн усны - 63
- Ариутгах татуурга - 537
- Мэдээлэл өгсөн – 4257
- Харъяа бус -132
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627688
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс