БГД-ИТХ-аас хэлмэгдсэн 10 иргэний ар гэрт 1-40 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

2021 оны 5 сарын 28

Arslan.mn

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Сэмжидмаа, ИТХ-ын дэд дарга Г.Мөнхсайхан, Ажлын албаны дарга А.Даваажаргал нар өнөөдөр дүүргийн харьяат, улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхнийг хүлээн авч, Монгол төрийн нэрийн өмнөөс уучлалт эрэн, хүндэтгэл үзүүллээ.

Arslan.mn

Баянгол дүүргийн хэмжээнд өөрийн биеэр хэлмэгдсэн 5 иргэн, тэдгээрийн үр хүүхэд, ач зээ нийт 166 иргэний бүртгэл судалгаа бий.

Дүүргийн ИТХ-аас 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл шүүхийн шийдвэрийг үндэслэн “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс”-т холбогдох материалийг уламжилж, 10 иргэний ар гэрт 1-40 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: БГД-ийн ИТХурал 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627355
1 эможи

keyboard_arrow_up