БГД-ийн ИТХ-аас санаачлан “АЗ ЖАРГАЛЫН НОГООН ТӨГӨЛ” байгууллаа

2021 оны 5 сарын 26

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын санаачилгаар Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан “АГРО ПАРК” ОНӨҮГ-ын 5000м2 талбайд "Аз жаргалын ногоон төгөл"-ийг үүсгэн байгуулах аян эхэлж байна.

Тус аяны хүрээнд Дүүргийн ИТХ-ын Ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдийн арга зүй, зааврын дагуу Нарс, Агч, Голт бор, Улаан сарнай, Өрөл зэрэг моддын 300 суулгацыг суулгалаа.

Цаашид Баянгол дүүргийн харьяа АНН, байгууллагууд тэгш ой, аливаа тэмдэглэлт баяруудыг тохиолдуулан, иргэд, өрх бүр “Шинэ хүүхэд мэндлэх”, “Залуу хос хуримлах”, “Настан буурлуудын ойн баяр” зэрэг онцгой өдрүүдийн дурсамжаа бүтээж “Аз жаргалын ногоон төгөл"-д мод тарих, арчлах, ургуулах үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Энэхүү төглийг байгуулснаар
  1. Баянгол дүүргийн иргэдэд, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох
  2. Дүүргийн ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх
  3. Дүүрэгтээ соёл амралтын хүрээлэн байгуулахад онцгой хувь нэмэр оруулах юм.

Хойшид энэхүү челленжийг үргэлжлүүлж, арчилгаа, үйлчилгээг “Баянгол агро парк” ОНӨҮГ-ын мэргэжилтнүүд хариуцан ажиллах аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627304
0 эможи

keyboard_arrow_up