Л.Эрдэнэчулуун: Намайг АТГ-аас шалгаагүй, гүтгэлэг бүхий мэдээг цагдаагийн байгууллагаар шалгуулна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар бид түүнээс тодрууллаа.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун " Өнөөдөр өглөөнөөс эхлэн энэ талаар сайтуудад мэдээлэл гарсан байна. Миний хувьд НМХГ-т 13 дахь жилдээ ажиллаж байна. Ингэж мэдээлэл тарааж байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалтаар хийж байгаа гүтгэлэг гэж харж байна. Намайг АТГ-аас шалгаагүй. НМХГ нь компаниудад зөвшөөрөл өгдөг газар биш, хяналт шалгалт хийдэг газар юм. Гэтэл намайг зөвшөөрөл олгосон мэтээр олны нийтийг төөрөгдүүлсэн агуулгатай мэдэллийг гаргаж байна. Тухайлбал, манай дэд бүтцийн газраас ажлын байран дээрээ архидан согтуурсан гурван байцаагч ажлаас халагдсан. 10 гаруй байцаагч ААН-дээс дарамт шахалт үзүүлж авилга нэхсэн гэх асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа нь харамсалтай байна. Харин энэ нөхдүүд ингэж зохион байгуулалттай гүтггэлэг явуулж байна. Би энэ асуудлыг эхний ээлжинд Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа. Мөн АТГ-т хандаж нэр төрөө сэргээлгэнэ" гэлээ.