Төр, захиргааны байгууллагын ажил өнөөдрөөс 08.00 цагт эхэлж, 17.00-д тарна
Нийслэлийн Засаг дарга нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухайзахирамж гаргаад байгаа. Үүний дагуу 5 дугаар сарын 17-ноос эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна. Захирамжаар нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Уг захирамж энэ оны 8 дугаар сарын 31 хүртэл үйлчлэх юм.
Дээрх цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөнө.