Орон сууцны айл өрхийн халаалтыг ӨНӨӨДӨР зогсооно

2021 оны 5 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд орон сууцны айл өрхүүдийн дулааныг өнөөдрөөс хэсэгчлэн зогсоож эхэлжээ. "Улаанбаатар дулааны сүлжээ" ХК-иас төлөвлөснөөр өнөөдөр айл өрхийн халаалтыг бүрэн зогсоох юм. 

Халаалт зогсоосны дараа үргэлжлүүлэн дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг нийслэлийн хэмжээнд халуун ус таслах хуваарийн дагуу хийж, ирэх өвлийн бэлтгэл хангах ажил эхлэх юм байна.

Эхний ээлжинд энэ сарын 16-наас Говь-2 ХК, БӨҮРайон, Буудлын клуб, Дэлгэрэх хотхон, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат орчим, Туулийн хөвөө орчмын орон сууцны хороолол, Говь ХК, Натур агро ХХК, Вокзал орчим, Төмөр замын эмнэлэг, УДДТ-76, 81-с хангагддаг хэрэглэгчид, Төмөр зам орчим, Зайсан орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626931
0 эможи

keyboard_arrow_up