Өнөөдрөөс зуслангийн чиглэлд АВТОБУС үйлчилж эхэлнэ

2021 оны 5 сарын 15

Arslan.mn

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслан руу явах иргэдийн тоо нэмэгддэг. Иймээс нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг тавдугаар сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Тодруулбал, өнөөдрөөс

  • ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”
  • ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”
  • ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд үйлчилнэ.

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг маргаашаас Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулахаар  төлөвлөлт хийлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.

 Хуваалцах

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626927
0 эможи

keyboard_arrow_up