Нийслэлд хоёр газар замын хөдөлгөөнийг түр хаагаад байна
Нийслэлд төв замын дагуу өнөөдрийн байдлаар 2 ч газарт замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Тодруулбал, Дөлгөөн нуур"-ын уулзвараас "Өлзий" төв хүртэл шугам засварын ажил үргэлжилж буй учир дээрх чиглэлийн замыг энэ сарын 24 хүртэл түр хааж замын хөдөлгөөнийг Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хойш нэг чигт, урагшаа Баянбүрдийн тойрог хүртэл тойруу замаар зохицуулж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн 9 чиглэлд өөрчлөлт оруулсан юм.
Тэгвэл нийслэлд мөн "Өнөр" хорооллын гудамж дагуух замыг 5 дугаар сарын 12-23-ныг хүртэл хаав. Дээрх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо "Өнөр" хорооллын гудамж, 32-ын гүүрнээс баруун урагш 34-ийн гүүр хүртлэх авто зам дагуу "Хасу мегавит" компани дулааны шугамын барилга угсралтын ажил, нийслэл, дүүргийн газрын албатай хамтран газар чөлөөлөлтийн ажлыг тус тус хийж байна. Тодруулбал, 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны баруун талын автозамын 1 дүгээр эгнээгээр нэвтрэх суваг, дулааны шугам угсрах ажлыг хийж буй замын хөдөлгөөнийг түр хаажээ. Иймд дээрх чиглэлүүдийн авто замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг ТЦА анхааруулж байна.









