ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 6496 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1107 дуудлага бүртгэгджээ
2021 оны 5 сарын 10
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны тавдугаар сарын 03-аас тавдугаар сарын 09-ний өдрүүдэд нийт 6496 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 503
- Цахилгаан засвар үйлчилгээ - 726
- Ус алдсан - 1107
- Халаалт - 396
- Хэрэглээний халуун усны - 347
- Хэрэглээний хүйтэн усны - 46
- Ариутгах татуурга - 520
- Мэдээлэл өгсөн – 2681
- Харъяа бус -104
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626733
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс