ОСНААУГ-аас Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж ажиллалаа
“Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар”-аас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж ажиллалаа.
Энэ үеэр Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулж холбогдох үүрэг даалгаврыг өгч, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын оршин суугч, хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлж ажиллаж байна.
Энэ үеэр ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр "Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь 1700 орчим ажилтан, алба хаагчтай. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 1643 орон сууцны байрны 95 мянга орчим өрх, 29 мянга гаруй оршин суугч, 9000 дамжин хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа 144 ус, дулаан дамжуулах төв, халаалтын 271.5 км, хэрэглээний халуун усны 214.5 км, хүйтэн усны 150 км, ариутгах татуургын 190.2 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, үйлчилгээг хариуцдаг” гэдгийг онцлов.