“Хүүхдийн баярыг нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа зохион байгуулахгүй“
2021 оны 5 сарын 10
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 6 дугаар сарын 1-нд хүүхдийн баярын өдрөөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Энэ жил хүүхдийн баярын өдөр нь Мягмар гарагт болох юм.
Тэгвэл Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626717
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс