Маргаашаас нийтийн тээвэр хэвийн, автомашин дугаарын хязгаарлалтын дагуу зорчино

2021 оны 5 сарын 07

Arslan.mn

Маргаашаас буюу 2021 оны 05-р сарын 08-ны өдрөөс улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин явна. Харин автомашин улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих /зөвхөн нийслэлд/ аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ.

Хот хоорондын авто болон төмөр зам, агаарын зорчигч тээвэр халдвар хамгааллын дэглэм сахин хэвийн ажиллана. /Онцгой комиссын зөвшөөрөлтэй, нэг зорчигч суулгах, хүн хоорондын зай барих/ Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм барин ажиллахдаа, шаардлагатай тохиолдолд асуумж авч нэвтрүүлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626616
1 эможи

Геологич
2021-05-07 13:06
Юу гэнээ маргааш нөгөөдөр бас дугаарын хязгаарлалт үйчилэх юмуу
татвар төлөгч
2021-05-07 13:05
Авто машин болон зам ашигласны татварыг бүрэн авсаар л байх уу?
keyboard_arrow_up