ОСНААУГ: Дулааны гэрээтэй 9,963 аж ахуйн нэгж, байгууллагын халаалтыг өчигдрөөс хаалаа
2021 оны 5 сарын 02
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь Улаанбаатар хотын оршин суугчдын 50 орчим хувийг халуун, хүйтэн усаар ханган ажилладаг бөгөөд нь хөл хориотой эдгээр өдрүүдэд 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа билээ.
Тэгвэл тус газраас 2020-2021 оны халаалтын улирал дуусч байгаатай холбогдуулан дулааны гэрээтэй 9,963 аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг хуваарийн дагуу тавдугаар сарын нэгэн буюу өчигдрөөс хааж эхэллээ.
Халаалт зогссоноор албан байгууллагууд хүйтэн болох магадлалтай тул дулаан хувцаслаж байхыг ОСНААУГ-аас анхааруулж байна.
Харин айл өрх, орон сууцны халаалтыг тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хааж инженер шугам сүлжээний засварын ажлыг хийж эхлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1






1


626336
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс