Нийтийн тээвэр зөвхөн зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнуудад 07:00-10:00, 17:00-20:00 цагт үйлчилнэ
2021 оны 4 сарын 26
Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг улам чангаруулж, тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон.
Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж,
- өглөө 07:00-10:00,
- орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн үйлчлэхээр болсон байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлэхээр болсон хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625976
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс