Барилгын сууриас гарсан усыг Туул голд цутгаж байсан компанийн үйл ажиллагааг зогсоожээ
ХУД-ийн 20-р хороо, мишээл экспо худалдааны төвийн зүүн талд Мишээл лайф смайл ХХК-ийн захиалгатай Ди Ди Эм Ти ХХК-ий гүйцэтгэж буй -2 зоорьтой, 20 давхар, үйлчилгээ, оффисын зориулалттай, 3 блок барилгын зоорийн давхрын угсралтын ажил хийгдэж байсан бөгөөд АТД, зураг төсөл магадлалаар баталгаажсан хэдий ч барилгын ажлын зөвшөөрөлийн гэрчилгээ олгогдоогүй байна.
Хөрсний ус 3.0м илэрч 3 блок барилгын сууриас их хэмжээний ус гарсанг Туул гол руу 500м шугам татаж зайлуулжээ. Одоогоор А, В блокын хөрсний усыг С блокын суурь руу цуглуулсан байна. Талбай дээр 60 гаруй хүн ажиллаж, байна. Тэдгээр иргэдэд халдвар хамгаалалын дэглэм, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж барилга угсралтын ажил зогсоох үүргийг НМХГ-аас өглөө.









